Хөвсгөлд ажил хайж буй иргэдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-22 21:11:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч 881 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 297 иргэн буюу 25,2 хувиар буурчээ.

Дээрх иргэдийн 477 нь эмэгтэйчүүд гэнэ. Бүртгэлтэй ажил хайгчдын 71,9 хувийг бүрэн дунд, 14,9 хувийг дипломын болон бакалаврын, 4,6 хувийг суурь, 3,0 хувийг техникийн болон мэргэжлийн, 2,4 хувийг тусгай мэргэжлийн дунд боловсролтой иргэд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл 34 хувийг 25-34 насны, 27,5 хувийг 35-44 насны 18,4 хувийг 45-54 насны, 14,6 хувийг 15-24 насны, 5,4 хувийг 55-аас дээш насны иргэд эзэлж байна гэдгийг Статистикийн хэлтсээс мэдээллээ. Ажлын байрны захиалга 236 бүртгэгдэж 165 иргэн ажилд зуучлагдан оржээ.

 

 

 

Холбоотой мэдээ