Хөвсгөлд сонгуулийн ирц 25,5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 23 сумын 129 хэсгийн хороо өглөөний 7 цагаас эхлэн хуулийн хүрээнд ажиллаж байна. Аймгийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад 85997 сонгогч бүртгэгдсэнээс гадаадад байгаа 344 сонгогчийг “түр хасав” гэж тэмдэглэгээг хүчингүй болгосон учраас 86341 сонгогч санал өгөх юм.
Өдрийн 12 цагийн байдлаар 22029 сонгогч санал өгч сонгуулийн ирц 25,5 хувьтай байна. Сонгогчдын 7399 эрэгтэй, эмэгтэй 8557 байна. Насны ангиллаар авч үзвэл 28-25 насны 2123 сонгогч, 26-40 насны сонгогч 4157, 41-55 насны 4721, 56 наснаас дээш 4955 сонгогч санал өгсөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.