Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1359 хүүхэд өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-30 22:04:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12-р ангид 1452 хүүхэд суралцан төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 1359 хүүхэд бүртгүүлж шалгалт өгөх бэлтгэлээ хангажээ. Энэ хүүхдүүд дотор өмнөх оны 96 төгсөгч байна. Энэ хичээлийн жилд төгсөж байгаа сурагчдаас 190 хүүхэд шалгалт өгөхгүй тул бүртгүүлээгүй гэнэ. Аймгийн Боловсрол соёл урлагийн газраас нийт шалгалт өгөх хүүхдүүдэд зориулсан мэдээ, мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллээр хүргэсээр байна. Шалгалт энэ сарын 2-нд эхлэх бөгөөд сурагчид суудлын хуваарь, бүртгэлийн хуудас, гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг БСУГ-ын Бодлого төлөвлөлт хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Отгон-Эрдэнэ анхааруулж байлаа.


Холбоотой мэдээ