Хөрөнгийн биржид өнөөдөр 5.5 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-28 17:12:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 28-нд энгийн арилжаагаар 35 ХК-ийн 665,071,592.04 төгрөгийн үнийн дүн бүхий 5.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+15.00%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH+13.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" (JTB-9.73%) болон "Багануур" ХК (BAN-7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 12.048 нэгж эрхийг нийт 1.2 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 19.8 сая үнэт цаасыг 2,376,000,000 төгрөгөөр арилжлаа.

ТOP-20 индекс 0.28 хувиар өсөж, 18881.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,973,488,585,446.43 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ