“Авъяас” хөтөлбөрийн үр дүнг тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-03 07:04:14

2015-2016 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газраас “Авъяас” хөтөлбөрийн тайланг Аюуш баатрын талбайд тавьлаа.

Энэ үеэр дөрвөн мянга орчим хүүхэд өөрсдийн сурч мэдсэн уран бүтээл, авьяас чадвараа үе тэнгийн найз нөхөд, багш нар, эцэг эхчүүдээ толилуулсан юм.

Тухайлбал 1000 хүүхдийн флашмоби бүжиг, 500 хүүхэд бишгүүр хөгжим, 1000 хүүхэд уран уншлага, СӨББ-ын 200 хүүхэд гимнастик, 250 хүүхэд үлээвэр хөгжим, 50 хүүхэд спорт үзүүлбэр, 200 хүүхэд бүжгийн цоморлиг, 18 хүүхэд цахилгаан хөгжим бүхий амьд дуу, 400 хүүхэд найрал дуу, хувцасны загвар үзүүлбэрээр “Авъяас” хөтөлбөрийн үр дүнг тайлагналаа.

Энэ хичээлийн жилд Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн авъяас, чадварыг хөгжүүлэх 395 дугуйлан хичээллэж, 14135 орчим хүүхэд хамрагдсан ба 2015 оны байдлаар энэ чиглэлийн ажил, арга хэмжээнд 17.9  сая төгрөгийг  зарцуулсан байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ