Хүнсний бүтээгдэхүүний импорт 17.6 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sodonizm@gmail.com
2021-01-06 13:47:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр, өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-наас энэ сарын 3-ныг хүртэлх долоо хоногийн хугацаанд улсын нийт импорт 84.9 сая ам долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 13.1 сая ам доллароор буюу 18.3 хувиар ахисан үзүүлэлт юм.


Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үеийнхтэй  харьцуулахад, хүнсний бүтээгдэхүүний импорт 1.8 сая ам.доллар буюу 17.6, бусад барааны импорт 15.9 сая ам.доллар буюу 79.5 хувиар өссөн.


Харин эрдэс бүтээгдэхүүний импорт 4.3 сая ам.доллар буюу 19.9 хувь, автомашин, машин техникийн импорт 0.3 сая ам.доллар буюу 1.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.



Холбоотой мэдээ