Цэцэрлэгийн зуны сургалтад залуу гэр бүлийн хүүхдүүд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 07:37:33

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэг дээр сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан зуны сургалт хичээллэхээр болж, 6 сарын 2-ны өдөр үйл ажиллагаагаа эхэллээ.

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд залуу гэр бүлийн 150 хүүхдийг уг сургалтанд хамруулах юм.

Гэвч энэ тоо нь эцэг, эхчүүдэд хангалтгүй байгаа бөгөөд нэмэлт сургалт явуулах боломжийг холбогдох байгууллагуудаас хүсээд байна.

Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шалтгаалж, уг үйлчилгээнд хүүхдээ хамруулж чадахгүй байна гэсэн гомдол иргэдийн дунд байна. Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан хүүхэд харах үйлчилгээний эрх авах сургалтанд 100 орчим хүн хамрагдсан ч орон байрны асуудлаас болоод ажлаа эхлэж чадахгүй байгаа аж.

 Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ