Сагсан бөмбөгийн лигийн аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 07:52:15

Өвөрхангай аймгийн нийгэмд идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг Хасхэлхээ залуучуудын байгууллагаас өөрийн нэрэмжит лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд эрэгтэйчүүдийн  11, эмэгтэйчүүдийн 6 багийн 280 тамирчин оролцож, сагсан бөмбөгийн төрлөөр авъяас чадвараа сорьсон юм. Эрэгтэйчүүдийн багаас тэмцээний тэргүүн байрыг Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн баг тамирчид, дэд байрыг Мэргэд сургуулийн баг тамирчид, гутгаар байрыг Хас хэлхээ ТББ-ын баг тамирчид эзлэсэн бол эмэгтэйчүүдийн багаас 4 дүгээр сургууль, Соёмбо цогцолбор, 1 дүгээр сургуулийн баг тамирчид эхний гурван байрыг эзлэлээ.

“Хас хэлхээ” лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Боловсрол, соёлын газар, Биеийн тамир, спортын газар, Арвайхээр сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан ба тамирчдын идэвх оролцоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлэв. Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны салбар Өвөрхангай аймагт байгуулагдсан бөгөөд энэ нь орон нутгаас шилдэг сагсан бөмбөгчид гарах боломжийг нээж өгч байна хэмээж байсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ