“Спортын шилдэг банк”-аар Хаан банк шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 09:22:17

Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд аймгийн арилжааны банкны салбарын 100 гаруй ажилтны дунд “Ажил мэргэжлийн уралдаан” зарлаж, шилдэг ажилтнаа шалгаруулсан бол сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр “Спортын шилдэг банк” шалгаруулах цомын төлөөх тэмцээнийг Банкны ажилтны баярын өдрөөр зохион байгуулж өрсөлдлөө.

Тэмцээний тэргүүн байрыг Хаан банкны хамт олон эзэлж, шилжин явах цом, мөнгөн шагналын эзэн болсон бол Төрийн банк, Голомт банк дараах байруудыг эзлэсэн байна.

Өвөрхангай аймагт Монголбанк, Хаан, Хас, Голомт, Капитал, Төрийн банкны 54 салбар, нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнд 350 хүн ажиллаж, 203,7 мянган идэвхтэй данс эзэмшигч,  90,7 мянган хадгаламж эзэмшигч, 50 орчим мянган зээлдэгч нарт банкны үйлчлгээг хүргэж байна.  

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ