Төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 09:26:12

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Нэг цонхны үйлчилгээний төвийг аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” болгож өргөтгөлөө.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 141 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хурдан шуурхай хүргэх зорилгоор ийнхүү өөрчилсөн байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлтийн арга хэмжээг 6 сарын 6-ны өдөр зохион байгуулж, иргэд, олон нийтэд сурталчиллаа. Тус төвд нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, банк, нийгмийн даатгал, газар зохион байгуулалт, мэдээлэл, зөвлөмж, угтах үйлчилгээ гэсэн долоон төрлийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ