К.Харрис хууль бус цагаачлалтай тэмцэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-09 09:49:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Вашингтоны засаг захиргаа Латин Америкийн орнуудаас АНУ-д ирэх хууль бус цагаачдын тоог бууруулах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж дэд Ерөнхийлөгч Камала Харрис  Мехикод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


“Асуудлын үр дагаврыг арилгахын тулд анхдагч шалтгаан дээр нь ажиллах хэрэгтэй. Мексик, Гватемалын хилийн дийлэнх хэсэгт хүндрэл үүсээд байна. Хүмүүсийн дийлэнх нь эх орноосоо явахыг хүсдэггүй. АНУ-ыг зорихыг оролдож буй гол шалтгаан нь аюулгүй байдалдаа санаа зовних эс бөгөөс гэр бүлийнхээ наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байх явдал юм” хэмээн тэрбээр хэлжээ.


Тусламжийн гараа сунгаж буйг тэдэнд ойлгуулбал дээр дурдагдсан орны оршин суугчид АНУ руу хууль бусаар нэвтрэхгүй гэдэгт итгэлтэй буйгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч илэрхийлсэн байна. 


Бид хүмүүс явж буйн анхдагч шалтгааныг арилгах хэрэгтэй хэмээн тэрбээр мэдэгдээд, үүнд цаг хугацаа шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэв.


Гватемалд авлигатай тэмцэх тусгай бүлэг байгуулах тухай эрх баригчидтай тохиролцох асуудалд К.Харрис онцгой анхаарал хандуулжээ. Тус улсад нийгмийн хэд хэдэн хөтөлбөрийн санхүүжүүлэхэд зориулж АНУ 88 сая ам.долларыг зарцуулах аж.


Түүнчлэн К.Харрис Мексикийн удирдагчтай хоёр улсын эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мексикийн хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэхтэй холбоотой санаачилгад зориулж АНУ 130 сая ам.доллар зарцуулах төлөвтэй байна гэж К.Харрис ярьсан байна. 

Холбоотой мэдээ