Хонгконгод болж буй математикийн олимпиадад Х.Санжаахүү оюун ухаанаа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-15 11:34:40

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Х.Санжаахүү Хонгконгод болж буй олон улсын математикийнн олимпиадад орон нутгаас ганцаараа Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

Математикийн улсын олимпиадад амжилттай оролцсон Сант сургуулийн Б.Пүрэв , Олонлог сургуулийн Г.Баяржавхлан, Орчлон сургуулийн О.Бодрол, Эмпати С.Цэнд-Аюуш, 1 дүгээр сургуулийн  М.Өнөболд, Хөвсгөлийн Х.Санжаахүү нар эх орноо төлөөлөн энэхүү өндөр нэр хүндтэй арга хэмжээнд оролцов. Тэд өнгөрсөн 7 хоногийн турш Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал,технологийн их сургуулийн хотхонд вакуумжсан орчинд бэлтгэлээ эрчимтэй базаасан ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ