Азарганы уралдаанд Цэрэнхүүгийн Цолмон халтар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-15 13:03:55

Ардын хувьсгалын 95, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам азарганы уралдаанаар эхэллээ.

Уралдаанд 30 гаруй азарга уралдсанаас Мөрөн сумын уяач Цэрэнхүүгийн Галсангийн Цолмон халтар  түрүүлж, Мөрөн сумын уяач Т.Хүчитбаатарын хээр аман хүзүүнд, Арбулаг сумын уяач Г.Батбаатарын хул гуравт, Мөрөн сумын уяач Л.Ганболдын Буган саарал дөрөвт, Түнэл сумын уяач Ж. Баярсайханы хүрэн айргийн тавд хурдаллаа. Түрүүлсэн Цолмон хээр азарга өнгөрсөн жилийн аймгийн баяр наадамд түрүүлсэн бөгөөд энэ жил дахин түрүүлжээ.

  Б.Гантуяа 

Холбоотой мэдээ