Хөвсгөлийн наадамд 30 орчим улсын цолтон барилдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-16 09:16:45

Ардын хувьсгалын 95, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадамд Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Улсын харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа, Улсын начин Э.Энхбат, М.Эрдэнэбат, А.Батмөнх, Ч.Хөхчирэнгэр, Б.Ганхуяг тэргүүтэй 30 орчим улсын цолтой 256 бөх барилдаж байна.

Наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Улсын их баяр наадмаар начин цол хүртсэн Хөхчирэнгэр, Ганхуяг нар нутгаа зорин ирж барилдаж байна. Ийнхүү гурван аваргын өлгий болсон хоймор нутгийн ард түмэн нутгийн бөхчүүдээрээ гоёж дэнж хотойтол сайхан наадаж байна.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ