Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос халдварын 36 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-01-29 11:58:37

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын нийслэл Бээжин хотноо Олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн хүмүүсийн дундаас коронавирусний халдварын 36 шинэ тохиолдол илэрлээ гэж наадмыг зохион байгуулах хорооноос бямба гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


Нэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадад 1 418  хүн ирснээс 736 нь тамирчин болон албаны хүмүүс, 682 нь "бусад сонирхогч талуудын төлөөлөгчид" байсан гэж Олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ. Тэднээс PCR шинжилгээ авахад  29 шинэ тохиолдол илэрсний 19 нь тамирчдын дундаас, 10 нь сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас илэрсэн байна. Харин үлдсэн долоон тохиолдол нь өмнө нь ирээд шинжилгээ өгсөн хүмүүсийн дундаас батлагдсан нь бүгд сонирхогч талуудын төлөөлөгчид аж.


Холбоотой мэдээ