Канадад “COVID-19” халдварын тохиолдлын тоо гурван сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-31 11:50:38

ОТТАВА. /CTV/. Канадад коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо гурван сая давсан талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ.


Нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр, нэгдүгээр сарын 11-30-нд халдварын тохиолдлын тоо 430 384-өөр нэмэгдэж, 3 025 664-т хүрсэн байна. Мөн сүүлийн 20 хоногт халдвараар нас барсан тохиолдлын тоо 2782-оор нэмэгдсэнээр 33 645-д хүрчээ.


Канадад ням гаргийн байдлаар 30.4 сая гаруй хүн буюу нийт хүн амын 77 гаруй хувь нь “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдсан бол 15.3 сая хүн нэмэлт тунг тариулжээ. Харин 10340 хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


Канадад “омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбар анх 11 дүгээр сард илэрсэн юм. Нийгмийн эрүүл мэндийн газрын өндөр албан тушаалтан Тереза Тэмийн мэдээлснээр, Канад нь энэ хувилбарыг судалж эхэлсэн анхны орнуудын нэг бөгөөд одоогоор 100 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ