Олимпод хүрэлцэн ирсэн хүмүүс дундаас халдварын 21 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-02-04 13:14:10

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын нийслэл Бээжин хотноо Олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн хүмүүсийн дундаас коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол илэрлээ гэж наадмыг зохион байгуулах хорооноос баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


Хоёрдугаар сарын 3-ны өдөр Хятадад 1 344  хүн ирснээс 737 нь тамирчин болон албаны хүмүүс, 607 нь "бусад сонирхогч талуудын төлөөлөгчид" байсан гэж Олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ. Тэднээс нисэх онгоцны буудал болон Олимпын тосгоны зочид буудалд PCR шинжилгээ авахад  21 шинэ тохиолдол илэрсний ес нь тамирчдын дундаас, 12 нь сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас илэрсэн байна.


Бээжингийн олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болох бөгөөд тэмцээн уралдаан хоёрдугаар сарын 20-нд өндөрлөнө.


Холбоотой мэдээ