Уулын аялагчид эрчимтэй алхалтаар өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2015-10-03 14:05:44

Өнөөдөр Уулын алхалтын клубуудын дунд "Уулын эрчимт алхалт"-ын тэмцээн анх удаа боллоо. 

Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Өнөөдрийн "Уулын эрчимт алхалтын багийн тэмцээн"-ийг  “Хайрхан аялагч клуб”  зохион байгуулав. Энэ удаагийн уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар нийт 17.5 км үргэлжилнэ. Шилдэг баг тамирчдыг шалгаруулахаас гадна  дотоодын аялал жуулчлал болон уулын аяллыг хөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлах, нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хайрхан аялагч клуб”-ыг дэмжиж ажиллаж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд