АРХАНГАЙ: PCR болон түргэвчилсэн шинжилгээний 10740 ширхэг нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-08 11:49:03

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд бүх сум, өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 11 сараас эхлэн SARS CoV2 вирусний Ag илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд 2022 он 8 дугаар сарын 29-ний байдлаар нийт 52632 шинжилгээ хийн коронавирусний 7946 эерэг тохиолдлыг илрүүлээд байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр молекул биологийн лаборатори байгуулан SARS CoV 2-ын өвөрмөц PNA илрүүлэх шинжилгээг хийж эхэлсэн ба мөн 2022 оны 8 дугаар сарын 29-ний байдлаар 89318 сорьцод шинжилгээ хийж, 10226 эерэг тохиолдлыг илрүүлсэн байна.


Коронавируст халдвар (ковид 19) халдварын түргэвчилсэн болон лабораторийн шинжилгээний нөөцийн тухайд 2022 оны 8 дугаар сарын 29-ний байдлаар аймгийн хэмжээнд 19 сумын эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт нийт түргэвчилсэн шинжилгээний оношлуур 8845 ширхэг, PCR шинжилгээний оношлуур 1895 ширхэг, нийт 10740 ширхэг нөөцтэй байгай тухай мэдээллийг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ