"Ковид-19" халдварын 63 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-09-15 11:16:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 63 тохиолдол шинээр батлагджээ.

Энэ нь өчигдрийнхөөс 8 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 36 нь Улаанбаатар хотод, 27 нь орон нутагт бүртгэгджээ.  Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 981 807-д хүрлээ. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 130 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ