АРХАНГАЙ: Үзэсгэлэн худалдаагаар 117.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-10-03 16:29:43

Архангай /МОНЦАМЭ/. “Архангай түншлэл-2022 үзэсгэлэн худалдаа боллоо. Үзэсгэлэн худалдаанд Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Жаргалант, Хашаат, Ихтамир, Чулуут, Тариат, Хайрхан, Хангай, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Хотонт, Цэнхэр, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Булган, Цахир сум болон Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Завхан аймгийн нийт 177 аж ахуй нэгж, иргэд оролцжээ.


Оролцогчид төмс, хүнсний ногоо, дарсан ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл, суран эдлэл, элдсэн нэхий, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, эсгий ноосон бүтээгдэхүүн зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж, 117.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнийг доорх номинациар шалгаруулсан. Үүнд:


1. Шилдгийн шилдэг бүтээгдэхүүний "Гранпри" - Эрдэнэбулган сумын "Марз өргөө" ХХК-ийн мод, модон эдлэл

2. “Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн” номинацид Эрдэнэбулган сумын “Сочу транс” ХХК /Өндөг/

3. “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн” номинацид Батцэнгэл сумын “Уран шаглаа” ХХК

4. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнц номинацид Чулуут сумын иргэн Х.Төмөрхүлэгийн 

5. “Сүү, сүүн бүтээгдэхүүн” номинацид Өндөр-Улаан сумын иргэн Д.Түмэндэмбэрэлийн цагаан идээ

6. “Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ” номинацид Өгийнуур сумын “Өгий эко шим” нөхөрлөл

7. "Шинэлэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн” номинацид Тариат сумын “Сүүн залаат” ХХК

8. “ Хамгийн идэвхтэй, зохион байгуулалттай оролцсон сум” номинацийн 1-р байрт Өндөр-Улаан сум, 2-р байрт  Жаргалант сум, 3-р байрт Хайрхан сум тус тус шалгарсан байна.