Сүүлийн 24 цагт 38 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-12 12:31:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 38 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 


Энэ нь өчигдрийнхөөс 24 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 11 нь нийслэлд, 27 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 983 896-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ