Жагсагчдад үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-12 10:47:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жанжин Д.Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өгсөн чиглэлийн дагуу эрчимжүүлж байна.


Тодруулбал, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэн хоёр цаг тутамд үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авсаар байна. Тухайлбал, 2022 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар төв талбайд ажиллан хүмүүст үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгчээ.  Жагсаал эхэлснээс хойш НЭМГ-ын яаралтай тусламжийн дөрвөн баг 24 цагаар бэлэн байдалд ажиллаж, нийт 100 орчим хүнд тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа юм. 

 

Түүнчлэн шөнө хонож буй жагсагчдад дулаацах нөхцөл бүрдүүлэх үүднээс том оврын автобус гарган Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулжээ.




Холбоотой мэдээ