БУЛГАН: Хамтын ажиллагааны хүрээнд 20 оюутан 100 хувь тэтгэлгээр сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-11 16:36:33

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд  “Кёнгидо Шинхан” их сургуульд 20 оюутнаа хүргэхээр Улаанбаатараас нислээ.


Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн 16 сум, нэг тосгоноос шалгарсан 20 оюутныг “Кёнгидо Шинхан” их сургуульд аялал жуулчлал, гадаад харилцаа, хөдөө аж ахуй, соёл урлаг спорт, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурсан билээ.


Ингэснээр Булган аймгийн оюутнууд ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Беларусь улсад 100 хувь тэтгэлгээр суралцах боломж нээлттэй боллоо.

Холбоотой мэдээ