БУЛГАН: Энэ жил 55.5 мянган га талбайд тариалалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-15 10:24:42

Булган /МОНЦАМЭ/. Ургацын урьдчилсан баланс тогтоох, ургацын төлөв байдал, үйл ажиллагаатай танилцах ажлаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ Булган аймгийн ХХААГ-ын удирдлага мэргэжилтнүүд тариалангийн талбайд ажилласан байна.


Булган аймаг энэ онд 55.5 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд ургацын урьдчилсан баланс тогтооход улаанбуудай 37.0 мянган га талбайгаас 50.1 мянган тн /нэгжийн ургац 13.5 цн/ бусад үр тариа 2092 га талбайгаас 2720 тн /нэгжийн ургац 13 цн/, тэжээлийн ургамал 5609 га талбайгаас 14021 тн, тосны ургамал 9750 га талбайгаас 4875 тн. төмс 445 га талбайгаас 4452 тн, хүнсний ногоо 301 га талбайгаас 3613 тн, 186 га жимс жимсгэнийн талбайгаас ургац авах төлөвтэй байна. 


Энэ онд 36010 га талбайд уринш бэлтгэсэн.


Намрын ургац хураалтыг тээвэрлэх замыг засварлуулахаар Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сайхан сумын 11 гүүр, 9 даваа болон засварлах шаардлагатай 169.9 км замын судалгааг хийж санал хүргүүлсэн.


Энэ дагуу ХХААХҮЯ, Зам тээврийн хөгжлийн яам, ХХААГ "Булган АЗЗА" ТӨХК, "Орхон АЗЗА" ТӨХК Тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл оролцсон ажлын баг газар дээр нь үзэж танилцсан байна.






Холбоотой мэдээ