БНХАУ-д сургалтад хамрагдсан сувилагчид туршлагаа хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-11-04 14:03:23

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/.  БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургах ажлыг ЭМЯ, ЭМХТ-өөс зохион байгуулж байна.  


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хятад-Монголын сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт”-ын хоёрдугаар ээлжийн 34 сувилагч сургалтаа амжилттай дүүргээд иржээ.


Сувилагчдын сургалтад хамрагдсан үр дүнгийн тайлангийн хурлыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгууллаа.


Хурлын үеэр сувилагчид  “Насны ангиллаар ажлын ачааллыг тооцож, хуваарилалт хийх”, “Шинэ сувилагчид зориулсан сургалт, төлөвлөлт хийх”, “Хог хаягдлын ангилал, тэмдэглэгээ”, “Цай болон дарсны эмчилгээний хэрэглээ”, “Шар тосон эмчилгээ”, “Давсан жин засал” болон “Шаардлагатай үед туслах ажилтан дуудах үйлчилгээ” зэргийг хэрэглэхэд өртөг хямд, гаж нөлөө багатай учраас эх орондоо нутагшуулах боломжтой талаар танилцуулж, туршлага солилцсон юм.  

Холбоотой мэдээ