БУЛГАН: 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн суманд уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 10 аж ахуйн нэгжийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд танилцан газар дээр нь ажиллалаа.
Аж ахуйн нэгжүүд 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 33.75 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Мөн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд эвдэрч орхигдсон 31.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2 булгийн эхийг хашиж хамгаалан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 33100 ширхэг мод тарьжээ.