ГОВЬ-АЛТАЙ: Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-03 11:19:56

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээрдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.


Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ХХААХҮЯ, ХНХЯ, ОБЕГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УЦУОСМХ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна. Ажлын хэсэг мал аж, ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл, малын халдварт өвчлөл, вакцинжуулалтын явц байдалтай танилцаж, санал хүсэлтийг хүлээн авч тодорхой хариултуудыг өгсөн юм.


Говь-Алтай аймаг нь гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр “бага” эрсдэлтэй дүгнэгдсэн ч малын тоо их, бэлчээрийн даац хэтэрсэн байна. Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ нь зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл, малын хорогдол, өвс тэжээлийн нөөц, малын сэг зэм устгах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа саравч болон усан хангамж, зуншлагын төлөв зэрэг үзүүлэлт дээр үндэслэн хийгддэг байна.

Холбоотой мэдээ