ДОРНОГОВЬ: Албан хэрэгцээндээ мотоциклтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчид болон Сайншанд сумын V, III, VIII, IV, VII багийн хэсгийн байцаагч нар албан хэрэгцээндээ “Everst” маркийн мотоциклтэй боллоо.
Мөн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хөвсгөл, Эрдэнэ суманд суудлын автомашиныг орон нутгаас шийдвэрлэсэн байна.
Ингэснээр хууль хяналтын байгууллагынхан гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, хуулиар хүлээсэн
үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дөхөм болно хэмээн албаныхан мэдээлэв.