Сагсан бөмбөгийн дээд лиг эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал эрэгтэй 13 баг, эмэгтэй зургаан багтай эхэллээ.
Дээд лигийн найман баг дээр хөгжлийн лигийн таван баг нэмэгдэж буй. Алтан дорнодын “Дайчид” энэ удаагийн лигт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол тэдний орон орон зайг гавьяат дасгалжуулагч С.Тулгаар удирдуулсан “TLG-13” баг нөхнө. Энэ жилийн онцлог нь нээлтийн үзүүлбэрийг “Киви” хамтлагийн дуучин Ука толилуулна.
29 дэх улирлыг “Улаанбаатар Амазонс”-“Хасын
Хүлэгүүд” багийн эмэгтэйчүүдийн тоглолтоор нээж байгаа бол дараа нь Налайхын “Бизон”-ы
эсрэг 20 жилийн түүхтэй “Хасын Хүлэгүүд”-ийн эрэгтэйчүүд талбайд гарна.
Дээд
лигийн 13 багийн найм нь гадаад дасгалжуулагчтай. Тодруулбал, Сербийн гурав,
Солонгосын хоёр, Словени, Латви, Грекийн нэг мэргэжилтэн Монголын лигт хувь
нэмрээ оруулах нь ээ.