Хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын жагсаалтыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-11-03 17:42:02

ЛОНДОН. 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /fourfourtwo/. Английн хөл бөмбөгийн FourFourTwo сэтгүүл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх шилдэг тоглогчдын жагсаалтыг танилцууллаа. 


Уг жагсаалтыг 1958, 1962, 1970 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга, Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле тэргүүлжээ. Тэрбээр хөл бөмбөгийн ДАШТ-д гурван удаа түрүүлсэн цорын ганц хөлбөмбөгчин юм. 


Жагсаалтын хоёрдугаарт Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси эрэмблэгдэж, түүний дараа Диего Марадона бичигджээ. Мөн шилдэг 5-д Бразилын довтлогч Роналдо, Францын хагас хамгаалагч Зинедин Зидан нар орсон бол Германы хөлбөмбөгчин Франц Беккенбауэр, "Пари Сен-Жермен" багийн довтлогч Килиан Мбаппе, Португалын домогт хөлбөмбөгчин Эйсебио, Германы Мирослав Клозе, Бразилын довтлогч Гарринча нар эхний аравт  багтжээ.


Түүнчлэн энэхүү чансаанд 1958-1970 онд дөрвөн удаа ДАШТ-д оролцсон Зөвлөлтийн хаалгач Лев Иванович Яшин багтаж, 16 дугаарт бичигдсэн байна. Тэрбээр хөл бөмбөгийн түүхэнд “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн цорын ганц хаалгач юм.

Лионель Месси


Диего Марадона 


Роналдо


Зинедин Зидан


Франц Беккенбауэр


Килиан Мбаппе


Эйсебио


Мирослав Клозе


Гарринча


Лев Яшин




Холбоотой мэдээ