ОРХОН: Газар хөдлөлтийн үед суу, нуугд, хүлээ дүрмийг мөрдөөрэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2023 оны
арваннэгдүгээр сарын 3.
/МОНЦАМЭ/. Орхон
аймгийн Улаан загалмайн хороо, Баян-Өндөр сумын ИТХ, ОБГ хамтран “Бэлэн бай” сургалтыг
багийн Засаг дарга болон ажлын албаныхны дунд зохион байгууллаа.
Багийн Засаг дарга нар гамшигт бэлэн байх аргад суралцаж мэдлэгээ нэмсэнээр
иргэдийг байгалийн гэнэтийн гамшиг осол, гал түймэр, осол, аваарын үед өөрийгөө болон
бусдыг хамгаалахад сургах юм.
Үүнд, газар хөдлөлтийн үед суу, нуугд, хүлээ, гал түймрийн үед зогс, хэвт, өнхөр дүрмийг хэрхэн баримталж аюул, ослоос эрсдэл багатайгаар давах талаар
заалаа.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгааг
мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилд газар
хөдлөлтийн нийт тоо 6 дахин нэмэгджээ.
Иймд газар хөдлөлтийн эрсдэлээс иргэн бүр өөрийгөө хамгаалах, бэлэн байх
хэрэгтэй гэлээ. Мөн гамшгийн бэлэн байдлын үед хэрэглэх аранзыг өрх бүр
гишүүдийнхээ тоогоор бэлдэх, өрх гэрийн эрсдэлийн менежментээ боловсруулах, аюул,
ослын үед аранз дахь хэрэгслүүдээ зөв ашигладаг байхыг сургалаа.