Австралийн Ерөнхий сайд Хятадад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА. 2023 оны арваннэгдүгээр сарын 4 /Reuters/. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Хятадад албан ёсны айлчлал хийнэ.
Долоон жилийн дараа Хятадад хийж буй Австралийн удирдагчийн анхны айлчлал нь сүүлийн жилүүдэд хурдацтай муудсан хоёр орны харилцаанд огцом эргэлт гарсныг онцлон харуулах зорилготой юм. Э.Албанез бямба гарагт буюу өнөөдөр Шанхай хотноо болох Хятадын хамгийн том импортын үзэсгэлэнгийн нээлтэд оролцох бол маргааш бизнесийн томоохон төлөөлөгчидтэй уулзана.
Тэрбээр мөн 11 дүгээр сарын 6-ны даваа гарагт Бээжинд Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзана. Энэ үеэр Э.Албанез Өмнөд Хятадын тэнгист хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэх юм байна.
Хятадын олон улсын импортын VI экспо 11 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд Шанхай хотод болно. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Австрали, Куба, Казахстан, Серби улсуудын Ерөнхий сайд нар нээлтийн ёслолд оролцох ажээ.