СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө цасан шуурга шуурч, хүйтрэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
11
дүгээр сарын 3-ны 20.00 цагаас 11 дүгээр
сарын 4-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө бүх сумын
нутгаар бага зэргийн цас орно.
Өдөртөө
цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч цасан шуурга шуурна.
Агаарын температур шөнөдөө -6-11 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн
байна.
СҮХБААТАР
ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -7-9 градус,
өдөртөө -2-4 градус хүйтэн байна.
11
дүгээр сарын 5-9-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7-нд
ихэнх сумын нутгаар бага зэргийн цас, 8-нд ихэнх сумын нутгаар ялимгүй цас
орно.
Бусад
хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын
температур шөнөдөө -9-14 градус, өдөртөө -2-7 градус хүйтэн байна.