ГССҮТ-өөс сэрэмжлүүлэг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-06 09:21:08

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан ГССҮТ-өөс эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг ахуйн орчинд түлэгдэж гэмтэхээс сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.


Сүүлийн таван жилийн байдлаар түлэгдэлтийн 53.4 хувийг 0-4 насныхан эзэлж байгаа бөгөөд 10 мянган хүүхэд тутмын 87.3 хувь нь түлэгдэж гэмтсэн байна. Тиймээс цахилгааны аюулгүй байдлыг хангах, ил задгай шүдэнз, асаагуур тавих, ширээ болон тавиурын ирмэг дээр халуун хоол, цай тавих гэх мэтээс зайлсхийж, анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.


Түүнчлэн бага насны хүүхдүүдийг харж, хандах хүнгүй гэртээ зайлшгүй орхих шаардлага гарвал галын аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байгаа юм.

Холбоотой мэдээ