Хүмүүнлэгийн хямралыг зохицуулах яаралтай арга хэмжээ авахыг “G7” уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-09 10:30:50

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /Anadolu/. Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямралыг зохицуулахын тулд яаралтай арга хэмжээ авахыг “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нар лхагва гарагт уриаллаа.


Талууд Газын зурваст олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөхийн ач холбогдлыг цохон тэмдэглэсэн гэж Японы Гадаад хэргийн сайд Камикава Ёко мэдэгджээ.


G7”-гийн Гадаад хэргийн сайд нар Японд хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт хийсний дараа К.Ёко Токио хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ийнхүү мэдэгдсэнийг Kyodo агентлаг уламжилсан байна.


Түүний хэлснээр, Гадаад хэргийн сайд нар Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд дайныг түр зогсоохыг уриалах талаар санал нэгджээ.

Холбоотой мэдээ