СЭЛЭНГЭ: 4 дүгээр сургууль лингафон кабинеттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-13 11:37:12

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын 4-дүгээр сургууль лингафон кабинеттай боллоо.

 

Дээрх ангийн нээлтийн үеэр “Газопровод Союз Восток” компанийн орлогч захирал Михаил Игоревич Марковиц хэлэхдээ “Энэ бол манай үйл ажиллагааны хүрээнд явж байгаа дэмжлэгтэй холбоотой анхны ажил. Бид энэ гоё лингафоны танхимыг энэ сургуульд бэлэглэж байна” гэлээ.

Тэрбээр “Манай компани 2 талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй байр суурийг эзлэн оролцож байгаад миний хувьд баяртай байна. Энэ лингафон кабинет бол хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхдүүдэд орос хэл сурах, дээр нь боловсролыг чанаржуулах үйлсэд хувь нэмрээ оруулна гэж бид итгэж байна. Энд сурсан хүүхдүүд цаашдаа үргэлжлүүлээд ОХУ-д инженерийн мэргэжлээр сурах хүсэлтэй байгаа бол орос хэлний чанартай мэдлэг энд маш чухал үүрэг хүлээдэг.

Бид энэ чиглэлд тодорхой алхам хийсэн. Томскийн Политехникийн их сургуультай тохиролцоод инженерийн чиглэлээр суралцах хүүхдүүдийг тэнд үнэ төлбөргүй сурах боломжийг нээж өгсөн. Монголын талаас ч гэсэн маш чанартай бэлтгэгдсэн инженерийн боловсон хүчин манай төсөлтэй ажиллах хүсэлтээ илэрхийлэх юм бол бид сонгон шалгаруулалтаар оруулаад дэмжин ажиллахад бэлэн байна. Бүх юм эзнээсээ шалтгаална. Орос хэлээ сайн үзээд өөрсдөө хичээх юм бол энэ асуудал өөрсдөөс чинь хамаарна. Тус аймаг, энэ сургуультай манай хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэдэг бид итгэж байна” гэлээ.  

Холбоотой мэдээ