СЭЛЭНГЭ: Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинеттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-15 11:51:23

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинеттай боллоо.

 

НҮБ-ын Хүүхдийн сан болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр кабинетыг байгуулсан байна.

 

Энэхүү кабинетаар дамжуулан Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар лекц унших, сургалт явуулах, эрүүл, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулах юм.

 

Мөн ахлах болон төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт хийхэд нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллах зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулах боломжтой ажээ.

 

Шинэ кабинетын нээлтийг энэ сарын 8-ны өдөр хийсэн бөгөөд энэ үеэр Сүхбаатар сумын ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдад өсвөр үеийн шилжилтийн нас, сэтгэл зүйн онцлог, эрт илрүүлэх үзлэг оношилгооны ач холбогдол, амилуулах суурь тусламж, судас, арьсны тарилга хийх дадлага сургалт явуулж, чөлөөт ярилцлага зохион байгуулсан байна.

 

Дээрх үйл ажиллагааг аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга П.Сэлэнгэ, мэргэжилтэн С.Азжаргал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Одгэрэл, Д.Мөнхцэцэг нар удирдан чиглүүлжээ.

 

 

Холбоотой мэдээ