ӨВӨРХАНГАЙ: Сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-21 08:53:39

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.


Барилгыг "Юу Зэт Эрдэнэ” ХХК улсын төсвийн 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, гэрээний хугацаанаас нэг жилийн өмнө хүлээлгэн өгчээ. Тус сургуульд Арвайхээр сумын хамран сургалтын тойргийн 2900 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байсан бол шинэ хичээлийн байр ашиглалтад орсноор хоёр ээлжид шилжүүлэх боломж бүрдэв.


Мөн Арвайхээр сумын “Тэмүүлэл-Эрдэм” сургууль 250 хүүхдийн хүчин чадалтай спорт заалтай боллоо. Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ спорт заалыг байгуулж, хуучин заалыг орон нутгийн төсвийн 83 сая төгрөгөөр засварлан урлаг заал болгоод байна.


Тус сургууль нь 25 бүлгийн 889 сурагч, 68 багш ажилчидтай математик, гадаад хэл, урлагийн төрөлжсөн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг. Мөн хятад хэлийг  зургаадугаар ангиас сонголтоор судалж эхэлжээ. 

Холбоотой мэдээ