ӨВӨРХАНГАЙ: Зээлийн батлан даалтын сангаас 3.8 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-21 10:45:01

 Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангаас Өвөрхангай аймгийн 40 зээлдэгчийн 7.6 тэрбум төгрөгийн зээлд 3.8 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргаад байна.


Өвөрхангай аймгийн хувьд үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл 30 хувийг үйлдвэрлэлийн, 28 хувийг худалдааны, 30 хувийг үйлчилгээний, 10 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн, үлдсэн 3 хувийг барилгын салбарт тус тус олгожээ. Үүний үр дүнд 395 ажлын байрыг хадгалж, 136 ажлын байр шинээр бий болоод байна.


Зээлийн батлан даалтын сан нь зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Батлан даалт авах аж ахуй нэгж нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банкны зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банкаар дамжуулан гаргах аж. 

Холбоотой мэдээ