ӨВӨРХАНГАЙ: Төрийн албаны шалгалтад 48 шалгуулагч тэнцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-23 15:37:40

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. 2023 оны дөрөвдүгээр улирлын Төрийн албаны шалгалт энэ сарын 22-ны өдөр орон даяар өрнөлөө.


Өвөрхангай аймгийн хэмжээнд 118 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 95 буюу 80.8 хувь нь шалгалт өгсөн байна. Тэдгээрээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 60, монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 50 хүн тэнцсэн бол сүүлийн шат болох дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 48 иргэн тэнцээд байна. Энэ нь нийт шалгуулагчийн 50.5 хувь нь юм.


Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулинд заасны дагуу дөрвөн удаагийн шалгалтыг зохион байгуулахад нийт 478 иргэн бүртгүүлснээс 384 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч, 164 иргэн буюу 42.7 хувь нь тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээд байна. 

Холбоотой мэдээ