ДАРХАН-УУЛ: Төрийн захиргааны 27 албан хаагч тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-07 12:09:32

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 140 дүгээр тогтоолын дагуу 27 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.




Эдгээр 27 албан хаагч аймгийн ЗДТГ, БОАЖГ, Татварын хэлтэс, Соёл, урлагийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 15 байгууллагын алба хаагчид аж.




Монгол Улсын үндсэн хуульд: “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заажээ.




Албан хаагчид төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, албан үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн ажиллахаа тангараглаж, тангаргийн бичигт гарын үсэг зурж батламжаа гардан авлаа. 



Холбоотой мэдээ