ӨНӨӨДӨР: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-12 06:27:02

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 12-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагтХэвлэлийн Хүрээлэнд: НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй, найдвартай орчныг хамгаалах удирдамж боловсруулж, гишүүн орнуудаар хэлэлцүүлж байна. Энэхүү баримт бичгийг Монгол Улсын оролцогч талууд хэлэлцэж санал зөвлөмж өгөх уулзалт болно. 

09.00 цагт: Монголбанканд: “УУР АМЬСГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ НЬ” бодлогын хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

09.30 цагт: ГХЯ-нд: Нэрт зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Энэ үеэр “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тав дахь тусгай дугаарыг гардуулна. 

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.

10.00 цагт: МҮХАҮТ-д: Татварын цогц шинэчлэл хэлэлцүүлэг болно. Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж, гол асуудлыг тодорхойлох талаар ярилцана.

10.00 цагт: МУИС-ийн номын санд: “Монгол төлөөллийн ардчиллын институтуудын чиг үүргийн хэрэгжилт”-ийн бодлогын судалгаа, зөвлөмжийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын сангаас танилцуулна. Утас: 9976-3656.

11.00 цагт: ЭМЯ-нд: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

11.30 цагт: Монгол ньюс мэдээлллийн төвд: Монголд усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан Говь+Ус буюу Өмнийн говийг усжуулах шийдэл хэлэлцүүлгийг Усны газар, Монголын үндэсний Усны ассоциацитай хамтран зохион байгуулна.

11.30-12.10 цагт: “Рамада” зочид буудалд: “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Хүний эрх хамгаалагчдын үндэсний V зөвлөгөө"-ний талаар мэдээлнэ. Утас: 9917-0361.

-Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого үргэлжлэн явагдаж байна. 




Холбоотой мэдээ