БАЯН-ӨЛГИЙ: 2023 онд гадаад, дотоодын 77,8 мянган аялагч зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-15 11:46:42

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар энэ онд тус аймагт гадаад, дотоодын 77892 аялагч зочилсон байна.


Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад аялагчдын тоо 12 мянгаар өссөн үзүүлэлт аж.


Баян-Өлгий аймгаар аялсан нийт аялагчийн 40,5 мянга нь Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн манай улсын өөрийн иргэд байгаа. Харин гадаадаас 37,4 мянган аялагч ирсний 15,8 мянга нь ОХУ-ын, 16,5 мянга нь Бүгд Найрамдах Казахстан Улсын, 5,1 мянга нь бусад орноос ирсэн аялагчид байна. 

Холбоотой мэдээ