ДАРХАН-УУЛ: Есөн албан хаагчид нэр дэвшүүлэх тогтоол гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-15 13:27:47

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд “Нэр дэвшүүлэх тухай” салбар зөвлөлийн тогтоол гардууллаа.


“Нэр дэвшүүлэх тухай” буюу төрийн албан хаагч болох тогтоол гардуулах үйл ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд нийт есөн албан хаагч батламжаа гардан авсан аж.




Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт болон, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.1, 12.3 дахь заалт, шалгалтын комиссын саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс гарсан нэр дэвшүүлэх тухай тогтоолыг нэгжийн дарга албан тушаалд хоёр, гүйцэтгэх албан тушаалд долоон албан хаагч төрийн албан хаагч болох тогтоолоо авлаа.




Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэдэд Төрийн хэмнэлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн төрийн бүтээмжийг сайжруулахад анхаарч төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулан хэрэгжүүлэхэд манлайлан ёс зүйтэй, авлига ашиг сонирхлоос ангид, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэн ажиллахыг нийт нэр дэвшигчид үүрэг болголоо.

Холбоотой мэдээ