ДАРХАН-УУЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-18 16:16:12

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Баттөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан хотод ажиллалаа. Энэ үеэр “Хөгжлийн бэршээлтэй хүний Хөгжлийн төв”-д ажиллаж, иргэдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.




Аймгийн ХХҮГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглээг хангах, хуучирч, эвдэрсэн тоног төхөөрөмжийг сольж өгөхийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт хүсэлт хүргүүлсэн аж. Уг хүсэлтийг хүлээн авч ийнхүү шийдвэрлэжээ.




Том хүний 11 ширхэг тэргэнцэр, хүүхдийн тэргэнцэр арав, алхуулагч найм, таяг 11 ширхэг, хараагүй иргэдэд зориулсан дөрвөн ширхэг таяг хүлээлгэн өглөө.




Ташрамд, Дархан-Уул аймагт 5200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг судалгаа бий. Судалгааны хүрээнд энэ онд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Дархан-Уул аймагт шинээр байгуулж ашиглалтад оруулсан.

Тус төв нь хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, сэтгэл зүй, сэргээн засах, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн бүх чиглэлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах зорилготой юм.



Холбоотой мэдээ