БАЯН-ӨЛГИЙ: Агнуурын 16 бүс нутаг 3602 толгой аргаль хонины нөөцтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-18 16:38:23

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг угалз агнуурын 16 бүс нутагтай. Үүнээс энэ оны байдлаар 7300 кв.км газар нутагт 3602 толгой аргаль хонины нөөцтэй гэсэн судалгааг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргажээ.


Энэ нь 2001 онтой харьцуулахад аргаль хонь 2552 толгойгоор өссөн үзүүлэлт юм.


Нягтшилын хувьд 1000 га-д 4,9 аргаль хонь ногдож байна. Сүргийн бүтцийн 35 хувийг угалз, 36 хувийг хомь, 13 хувийг төлөг, 16 хувийг хурга тус тус эзэлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ