БАЯН-ӨЛГИЙ: 100 ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-19 11:31:23

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дөрөвдүгээр багт байрлалтай 20 дугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, энэ сарын 18-ны өдөр ашиглалтад орууллаа.


Цэцэрлэгийн барилгын шавыг өнгөрсөн оны 5 дугаар сард тавьсан ба гүйцэтгэгчээр орон нутгийн "Нур-Едил" компани ажиллав. Нийтдээ 100 хүүхдийн ортой, 8 бүлгийн анги танхим, урлагийн заалтай, 2 давхар барилгын төсөвт өртөг болох 2 тэрбум 413 сая төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэсэн байна.


Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, ЗДТГ-ын дарга Б.Мухаммед, аймгийн БШУГ-ын дарга С.Хонаев, Ардын уран зохиолч Р.Шынай, "Нур-Едил" компанийн ерөнхий захирал О.Бейсенбай болон иргэд, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцож хүүхэд багачуудад баяр хүргэлээ.


Ийнхүү цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь нэмэгдэх (одоо 83,5 хувьтай байгаа), стандартын шаардлага хангасан тохилог орчинд хүмүүжих боломж бүрдэж байна. 





Холбоотой мэдээ