БАЯН-ӨЛГИЙ: Элэгний үзлэг шинжилгээнд 8493 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-20 12:33:48

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг баталсан.


Тус хөтөлбөрийн хүрээнд элэгний үзлэг шинжилгээнд Баян-Өлгий аймгийн 15-аас дээш насны 8493 иргэн хамрагдаж, хамрагдалт өмнөх оныхоос 12,7 хувиар нэмэгдсэн байна.


Үүнээс 265 иргэнээс элэгний В вирус илэрч эмчлүүлж байгаагаас 31 хүн эдгэрчээ. Мөн 180 иргэний элэгний С вирусний шинжилгээний хариу эерэг гарсан ба эмчлүүлж эдгэрсэн 3 хүнийг эмнэлгийн хяналтад авсан байна. Шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг В гепатитийн эсрэг вакцинд хамруулаад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ