ДОРНОГОВЬ: Аймгийн төсвийн орлогыг 63.4 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-20 14:30:27

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд хуралдсан Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар ирэх оны төсвийн орлогын нийт дүнг 63.4 тэрбум төгрөгөөр баталлаа.


Үүнээс аймгийн төсвийн татварын орлого 32 тэрбум, аймгийн төсвийн татварын бус орлого 1.3 тэрбум, аймгийн төсвийн хөрөнгийн орлого 30 тэрбум төгрөг байхаар тус тус баталжээ. Дээрх төсөвт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санхүүжилтийг 1.8 тэрбум төгрөг байхаар зохицуулсан байна.


Аймгийн хүн ам өсөж, уул уурхай аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалт илүү өрнөснөөр орон нутгийн төсвийн орлого жил бүр нэмэгдэж байгаа юм. Учир нь өнгөрсөн жил аймгийн төсвийг 50 тэрбум төгрөгөөр баталж байсан.

Холбоотой мэдээ